BuildMarket тухай

BuildMarket бол Монголын барилгын салбарын бизнесүүд, мэргэжилтнүүд, хэрэглэгчдийг нэг дороос холбосон AI удирдлагатай нэгдсэн дижитал платформ юм. Барилга, дизайн, материал, ажилтан, үл хөдлөх хөрөнгө — энэ бүхэн нэг газраас шийдэгддэг.

Платформ нь таван үндсэн захаас бүрддэг: Барилгын их зах (материал, тоног төхөөрөмж), Хөдөлмөрийн бирж (ажил, гүйцэтгэгч, тендер), Бизнесийн зах (дизайн компани, архитектурын студи, барилгын фирмүүд), Үл хөдлөх хөрөнгийн зах болон Оффис хэрэгцээний зах (дижитал бүтээгдэхүүн, загвар, хэрэгсэл). Нэмж хэлэхэд, BuildMarket дээр онлайн сургалт худалдан авах, нийтлэл унших, AI хэрэгслүүд ашиглах боломжтой.

BuildMarket нь барилгын чиглэлээр ажилладаг компани, дизайнер, инженер, гүйцэтгэгч нарт зориулан тусгайлан бүтээгдсэн. Мөн гэр, оффис, нийтийн барилга барих эсвэл засварлахыг хүсч буй хэрэглэгчдэд хялбар, найдвартай шийдэл санал болгодог.

Манай платформ дээр та өөрийн бизнесийн вэб хуудас үүсгэж, ажлын зар, бүтээгдэхүүн байршуулж, тендер зарлаж, мэргэжилтнүүдтэй шууд холбогдох боломжтой. Build AI хиймэл оюун ухааны туслах нь хэрэглэгчдэд хайлт хийх, зардал тооцох, төлөвлөлт хийхэд туслана.

BuildMarket нь Монгол барилгын салбарыг дижитал шилжилтэнд дэмжих, ил тод, хурдан, хүртээмжтэй болгох зорилготой стартап баг бүтээж байна. Бид өдөр бүр шинэ функц, сайжруулалт нэмж ажилладаг.

Холбогдох, санал хүсэлт илгээх, хамтран ажиллах талаар бидэнтэй холбогдоорой.